Арун

Соёл үйлчилгээ, бизнесийн төв
Эвэнк ард түмний «Арун» гэдэг үг нь сэргээн мандалт гэсэн утгатай. Манай барилгын баг зураг төслийг боловсруулах, бүтээн байгуулах явцанд энэ төвийг Буриад орны «нэрийн хуудас» болгохыг зорьсон юм. Төв маань байршил, барилгын хийцийн хувьд содон барилга бөгөөд Буриад улсын нийслэл хотын төв зам, явган замын дагуу байрладаг юм.
архитектор Арун
Геннадий Хунхенов
Архитектор
Барилга маань дороос дээд давхар хүртэл тойрогоор шатаар хүрээлж баригдсан. Ялалтын өргөн чөлөө, Балтахинова гудамжинд гардаг төв шатан дээр усан оргилуун хийгдсэн байгаа.
«Арун» төвийн 6 давуу тал
«Арун» төвийн гол санаа нь нийслэл оршин суугч, зочид, жуулчидад зориулсан амрах, чөлөөт цаг өнгөрүүлэх хамгийн шилдэг мэдээлэлийн төв, хурлын танхим, уулзалтын өрөө, хөгжмийн холл, ресторан, үзэсгэлэнгийн танхим. Бага хурал, бусад ёслолийн арга хэмжээ явуулах боломжтой байна.
Орох хаалга
9 хаалга нь Советская, Почтамтская, Коммунистическая зэрэг гудамжинд гарна. 10 хаалга нь дэнж хэсэгт байна.
Төлөвлөлт
Давхарт төлөвлөлт
Содон гадна байдал
Барилга маань онцгой дизайнаар хийгдсэн байна. Дээд давхарт нь 4 байгалийн хүч (шороо, ус, агаар, гал) ийг бэлэгдсэн дэнлүү хэлбэртэй сүм байна.
Байршил
Өдөр бүр 2000 хүн дайран өнгөрдөг. Хотын төвийн зам, явган зам, нийтийн тээвэрийн шугамын дагуу байрладаг.
Дээд давхар
Дээд давхаруудад хотыг дурангаар хараж амрах задгай талбай байна.
10 давхар
1-7-р давхарт тусдаа орох хаалгатай. 1-р давхарт аквариум, усан оргилуун байна.
Барилгын зураг төсөл, дизайныг буряад үндэстний маягаар хийгдсэнээр «Арун» төвийн гадна байдал нь онцгой содон төрх үзэмжийг харуулж байгаа бөгөөд хотын чимэглэл болсон байна.

Дээд давхарын цонхноос нь Улаан Үүд хотын үзэмжийг харах боломжтой юм. «Арун» төв маань соёлын үнэт зүйл, уламжлалыг илэрхийлж Буриад орны «нэрийн хуудас» болсноор гадаад дотоод жуулчид, зочид, уугуул иргэдийнхээ анхаарлыг татна гэж найдаж байна.

1-р давхарт 350 суудалтай ресторан-амфитеатр
Хотын төвд баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах 350 хүний суудалтай ресторан-амфитеатр төлөвлөсөн байдаг. Энд хотын иргэд, гадаад дотоод жуулчид, зочид маань хамгийн шилдэг тоглолт, үзүүлбэрүүдийг үзэх боломжтой юм. Тайз нь бүжгийн тоглолт, онцгой тоглолтын хөтөлбөрийг үзүүлэхэд хийгдсэн бөгөөд жүжигчидад зориулсан хувцас солих, нүүр будах өрөөнүүд төлөвлөсөн байна. Мөн 1-р давхарт түргэн хоолны 80 хүний суудалтай зоогийн газар байна.

1-р давхарт аквариум, усан оргилуун хийгдснээр барилгын талбай, дотоод орон зайг нь илүү том харагдуулж байна.

2- давхарт олон үйчлүүлэгчийг багтаах боломжтой офисын өрөөнүүд байна.
2- давхарт олон үйчлүүлэгчийг багтаах боломжтой офисын өрөөнүүд байна
Хүний урсгал нь голдуу 2-р давхарт Балтахинова гудамжаас орох хаалгаар нэвтэрдэг учир энэ давхарт офисын өрөөнүүд, мөн 20 хүний суудалтай зоогийн газар байна. Үүдний хэсэгт дурсгал, үнэт эдлэлийн мухлагууд байна.
Үзэсгэлэн, бага хурлын танхим
3-р давхарт үзэсгэлэн, бага хурлын танхимыг төлөвлөсөн байдаг. Мөн энэ давхарт жуулчин, төлөөлөгчийн газрын офисууд байж болох юм. Тухайлбал аяалал жуулчний компаниудын аялал, маршрутын талаар мэдээллийн төвийг байгуулж болно.
4, 5, 6 –р давхар
Давхар бүрт хоёр хаалгатай. Банк, нотариат, даатгалын болон бусад үйлчилгээний газрууд нь өрөө бусад талбайг офисын зориулалтаар ашиглаж болох юм. Мөн брендийн дэлгүүр, лангуу ажиллуулах талбай байна.
Дээд давхараас нь Улаан-Үүд хотын үзэмжийг харах боломжтой. 10- р давхарын хотын үзэмжийг харах талбай нь гадаад дотоод жуулчид, зочид, хотын иргэдийн анхаарлыг татах болно. 9- р давхарт олон төрлийн хоол, боломжийн үнэтэй зоогийн газар байна.
Хөрөнгө оруулагчид зориулсан санал
Та бизнесээ хөгжүүлэх бүрэн боломжтой!
Соёл үйчилгээ, бизнесийн «Арун» төв маань танай бизнесийг өргөтгөн тэлэх боломжтой юм! Давхарын онцгой төлөвлөлт нь хэрэглэгчидийн хэрэгцээг харгалзан шаардлагатай талбайг санал болгох боломжтой юм. 15 - аас дээш м. кв бүхий талбай нь жижиг бизнес эрхлэгчдийн сонирхолыг татах болно. Том компани нь үйл ажиллагаагаа ая тухтай явуулахын тулд нэг хэдэн давхар бүхэлдээ нь авах боломжтой юм.

Талбайг худалдаж авах тохиолдолд гэрээг харилцан ашигтай байгуулж борлуулна.

Боломжоо алдахгүйн тулд урьдчилсан худалдан авах гэрээ байгуулж хүүгүй төлбөрөө хэсэглэн төлөх боломжтой. Үүнд талбай зарах үнээс нь 50% -ийг төлөх шаардлагатай юм. Худалдагч нь 100 %-ийг төлөх юм бол 5%-ийн хөнгөлөлтийг эдэлнэ.

«Арун» төвд хөрөнгө оруулах 6 шалтгаан:
Барилгын гадна үзэмжийн давуу тал
Үндэсний хэв маяг шингэсэн содон барилгын дизайн нь танай компанийн нэр хүнд, үйлчүүлэгчдийн итгэлийг нэмэгдүүлнэ
Хүмүүсийн хөдөлгөөнтэй байршилтай
Танай үйчлүүлэгчдийн тоо, талбайн түрээслэгчдийн хэрэгцээ эрэлт нэмэгдүүлнэ
Нийтийн тээвэрийн зогсоол, зам, явган замд ойрхон байдаг
Үйчлүүлэгчид нь 7 хаалгаар аль ч талаас аль ч давхраар нь шууд орох боломжтой юм. Машины зогсоол, нийтийн тээврийн буудал нь 100 м зайтай байгаа тул төв маань байнга олон үйчлүүлэгчдтэй байна.
Гадаад дотоод жуулчдын анхаарал татна
Үндэсний хэв маяг шингэсэн содон барилгын гадна үзэмж, байршил нь олон гадаад дотоод жуулчдын анхаарлыг татна.
Shell&Core
Офисын талбайг өөрийн сонголтоор дотор засал хийх боломжтой.
Барилгын бэлэн байдал
Барилгыг барьж дуусгахад бэлэн болоод байна. Хөрөнгө оруулалт хийж ашиг олоход хэдхэн сар үлдээд байна.
Соёл үйлчилгээ,
бизнесийн «Арун» төв

Танай бизнесыг хөгжүүлэхэд бүх боломжууд
Жижиг бизнес эрхлэгчид
15 - аас дээш м. кв бүхий талбай нь жижиг бизнес эрхлэгчдийн сонирхолыг татах болно.
Рестораны эзэд
Бүх давхарт цэвэр, бохир усны шугамыг нарийн төлөвлөсөн байна. Хотын төвд байршилтай, задгай талбай, тусгай төлөвлөлт, олон хаалгатай, дамжин өнгөрөх, нэвт гарах боломжтой юм.
Том компаниуд
Том компаниуд ая тухтай, өндөр бүтээмжтэй үйл ажиллагаагаа явуулахын тулд давхар бүхэлдээ худалдаж авахад хамгийн тохиромжтой сонголт юм.
Та талбай, өрөөний ганцаарчилсан танилцуулга хийлгэхийг хүсэж байна уу?

Та хүсэлтээ явуулснаар бид танай хүссэн цаг үед холбогдоно.
Хүсэлт явуулах
Талбай сул байгаа эсэхийг үзэх үү
Хямдарсан үнээр талбай, өрөөний захилга өгөөрэй
( 1 м2 –ыг 75 000 руб. дээш).

Яг одоо утсаар холбоо барина уу
+ 999-24111
Сошиал сүлжээнд хуваалцана уу